Бүүр өмнө нь олон жилийн өмнө хайрлаж дурлалцаж байсан залуу маань өөрөөс нь хүүхэдтэй болсон. Нэгэн эмэгтэйг сонгоод явсан би явуулсан.

Хүүхдээ л бодож энэ хүнтэй байгаа хүүхдийнхээ ээжид хайргүй гэдэг дасах байх гэж боддог ч тийм биш хүүхдээ л харж баясаж амьдарна даа гэдэг. Гэвч одоо хамт байгаа хүндээ би хайртай. Гэтэл өөрөө ч мэдээгүй 10н настай нэг хүүхэд хаанаас ч юм чиний хүүхэд гээд гараад ирсэн. Тэрэнд минь хэзээ ямар охиныг жирэмсэн болгосноо ч санахгүй байж, одоо тэр хүүхдийнхээ ээжтэй смс бичиж хүүхдийнхээ зургийг хадгалж бүр утасны дэлцэн дээр тавих юм. 

Хүүхдээс болж би хаягдаж ингэж ганцаардахаа мэдсэн бол жирэмсэн болонгуутаа юунаас ч айлгүй гардаг байж гэж өмнөхөө хүртэл сөхөж бодох юм. Зорилгоо биелүүлчээд дараа нь хүүхэдтэй болж сайхан амьдарна гэж ярьдаг байснаа одоо болиод миний хүүхэд гээд танихгүй шахуу хүүхдийн зураг хадгалж хайрлаж явах нь сонин санагдаад, чиний хүүхэд тэнд байгаа амьдралаа бод гээд бас л явуулах уу?

Эсвэл зорилгоо хойш тавиад хүүхэд гаргаад бидний хүүхэд гээд зуураад байх ёстой юм болов уу? Өөрийн үр хүүхэд байдаг гэхээр хэн ч баярлах л байх Гэхдээ одооны амьдралаа орхиод хүүхдээ гээд явчихдаг эрчүүд хэр байдаг бол