Өнгөрсөн хэд хоногт нутгийн ихэнх хэсгээр усархаг бороо орж байгаагийн улмаас гол усны түвшин ихээр нэмэгдэж байгаа билээ.

Нутгийн хойд чиглэлд үргэлжлэн орж буй усархаг борооны улмаас Төв аймгийн Борнуур сумын гүүр үерт автаж суулт өгсөн байгаа тул Баянчандмань сумын Замын цагдаагийн хэсгээс тус замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ аваад байгааг анхаарна уу!!!