Австрийн Линц хотод оршин суудаг нэгэн монгол эмэгтэй энэ сарын 4-ний өдөр гэрээсээ гарч яваад өдийг хүртэл сураггүй байгаа аж. Энэ талаар түүний гэр бүлийнхэн цагдаагийн газар бүртгүүлэн эрэн сурвалжлах ажиллагаа эхэлжээ. 

Сураггүй алга болсон эмэгтэй талаар тус хотын цагдаагийн газар мэдээлэл авч байгаа бөгөөд Линц хотод оршин суудаг элэг нэгт монголчууд та бүхэн ч энэ ажиллагаанд тус дэм үзүүлэн хэрэв энэхүү эмэгтэй харж,  үзсэн бол гэр бүлийнхэн болон цагдаагийн газар мэдэгдэхийг уриалж байна.