Жилийн жилд залуу эцэг эхчүүдийн толгойн өвчний нэг болоод буй цэцэрлэг сургуулийн асуудал тун удахгүй эхлэх нь. Хүүхдээ цэцэрлэгт оруулан ажил хийх хүсэлтэй зарим нэг нь тэр бүр хүүхдээ цэцэрлэгт хамруулж чадахгүй гэртээ харахаас өөр сонголтгүй үлдэх эсвэл айлд харуулах гэх мэт асуудал тулгардаг.

Нийслэлийн цэцэрлэгүүдэд шинээр элсэн орж буй хоёр настнуудыг хоёр дахь  жилдээ онлайнаар бүртгэх гэж байгаа. Бүртгэлийг долоодугаар сарын 25-нд  http://tsetserleg.ulaanbaatar.mn/register сайтаар хийх билээ. 

Өнгөрсөн онд Улсын хэмжээнд 252 753 хүүхэд нийт 1422 цэцэрлэгт элсэн орж байна. Энэ тоо баримтаар сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт улсын хэмжээнд 81.5 хувьд хүрчээ. Түүнчлэн өнгөрсөн онд шинээр 13 цэцэрлэгийг барьсан ч нийт сургуулийн өмнөх боловсролд хамрагдах ёстой хүүхдүүдийн 20 хувь нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй.

Өнгөрсөн онд БСШУСЯ төрийн бус өмчийн 136 цэцэрлэгтэй хамтран ажиллан цэцэрлэгт орж чадаагүй 3087 хүүхэд хувийн цэцэрлэгт хамрагдах ажлыг эхлүүлсэн. Ингэхдээ хүүхдэд олгох хувьсах болон хоолны зардалд нийт 3.4 тэрбум төгрөгийг СӨБ-ын 2018 оны төсвийн төсөлд тусган зохицуулж байжээ. 

Харин энэ онд хэдий хэмжээний төсөв зарцуулах нь одоогоор тодорхой бус байна. Ямартаа ч эцэх эхчүүд хүүхдээ цахимаар бүртгүүлж, хэрэв тухайн бүртгүүлсэн цэцэрлэгийн анги даац хэтэрсэн бол сугалааны зарчимаар сонгох аж. 

Бүртгэл явагдах хугацаа, хамрах хүрээ   

  1. Цэцэрлэгт шинээр элсэх хүүхдүүдийн бүртгэл цахим хэлбэрээр 2018 оны 07 дугаар сарын 25-наас 08 дугаар сарын 24-нийг дуустал;  
  2. Өмнөх хичээлийн жилийн суралцагчид, шинээр элсэх зорилтот бүлгийн хүүхдүүдийн бүртгэлийг хамтатган уламжлалт аргаар 2018 оны 08 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд ажлын цагаар;  
  3. Шаардлагатай цэцэрлэгүүдэд “Элсэлтийн тасалбар” үйл ажиллагааг 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр товлосон цагт нэгэн зэрэг Боловсролын хэлтсүүдийн удирдлага дор тус тус зохион байгуулна.

Эцэг эх, асран хамгаалагчдад дараах шаардлагыг хангасан байх

  1. Оршин суугаа газартаа бүртгэлтэй, бичиг баримтын зөрчилгүй.
  2. Цахимаар бүртгүүлэхдээ зөвхөн оршин суугаа хорооны хамран сургах тойргийн цэцэрлэгийг сонгох

Зорилтот бүлэгт хамаарах дараах иргэд холбогдох материалыг бүрдүүлсэн байх 

Цэцэрлэгийн эрхлэгч нарт 2015 оны 9-12 сард төрсөн хүүхдүүд элсэн орох эрх авсан тохиолдолд хоёр нас хүртэлх хугацаанд цэцэрлэгт явах эсэх асуудлыг шийдвэрлэх (2 нас хүрэх хугацаа хүртэл цэцэрлэгт яваагүй тохиолдолд орон тоо нь хадгалагдахаар зохицуулалт хийж болно) гэж заажээ.