Алиса Манёнок нь барууны хэвлэл мэдээллийн нэрлэснээр дэлхийн хамгийн хөөрхөн волейболын тоглогч хэмээн нэрлэгджээ. Алиса Манёнок нь  1995 оны 4-р сарын 5-нд Оросын Владивосток хотод төржээ. Одоо тэрээр 23 настай загвар өмсөгч, волейболын тамирчин юм. Тэрээр спортоор хичээллээд 9 жил болсон байна. Мөн ОХУ-ын Miss  2016, Супермодел Интернэшнл 2016 зэрэг шагналыг хүртсэн байна.

Manyonok Оросын Владивосток хотод спортоор хичээллэж, орон нутгийн багт тоглож байсан боловч гоо үзэсгэлэнгийн тэмцээнд түрүүлснээр загвар өмсөгчөөр ажиллан түүнд илүү их цаг хугацаа зарцуулахаар шийджээ. Түүнээс хойш тэрбээр олон улсын тэмцээнд тэргүүлж эхэлсэн юм. 

 Алиса спортыг маш их сонирхдог байсан бөгөөд түүний эцэг эх нь  спортын тамирчид  байжээ.

Алиса Владивосток хотод төрж өссөн ч Казанын Их Сургуульд суралцаж байжээ. Түүний нүүр царай нь хэт хөөрхөн бөгөөд олон хүн Alisa Manyonok бол Барбитай адилхан гэж хэлдэг бөгөөд хүмүүс ярихдаа түүнийг талбайд гарч ирэхэд үнэхээр сайхан харагддаг гэж хэлж байжээ.  Барби шиг сайхан бүсгүйг харахын тулд волейболын спортыг олон хүн сонирхож эхэлсэн. Олон хүн түүний ​​тухай ярьж, түүнийг шүтэн биширдэг нь маш олон дагагчтай  Instagram account-с харагдаж байна.