Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулга сар шинийн баярт зориулсан "Гурван цагийн аялгуу" шилдэг дууны дээжис тоглолтоо энэ сарын 24, 25, 26-ны 19:00 цагт тоглогдож Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбоотой хамтран ажиллан иргэдэд үнэ төлбөргүй тоглолт үзүүлсэн билээ.

Тэгвэл тус чуулгын уран бүтээлчид 2014 онд нилээд олон шинэлэг бүтээл, санаа төлөвлөөд байгаагийн нэг нь “Үндэсний урлагаа дэмжицгээе” уриан дор гаргаж буй “Үндэсний урлагийн алтан карт” юм байна.

Тус картыг 100 мянган төгрөгөөр худалдах ба уг картаар ҮДБЭЧ-ын уран бүтээлүүдээс 10 тоглолтыг сонгон үзэх боломжтой. Нэг тоглолтын тасалбарын үнэ 20-25 мянган төгрөг байдаг тул “Алтан карт” захиалснаар тасалбарын үнээс 50-60% хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой болж байгаа юм.
 

ҮДБЭЧ-ын 2014 оны үзвэрийн хуваарийг танилцуулбал,
 

Нэгдүгээр сарын  24, 25, 26-нд 19:00 цагт “Гурван цагийн аялгуу” шилдэг дууны концерт

Хоёрдугаар сарын  17, 18-нд 11:00, 13:00 цагт  “Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт бүжгэн жүжиг

Хоёрдугаар сарын  21, 22, 23, 28-нд 19:00 цагт “Монголын их хатад” бүжгэн туульс

Гуравдугаар сарын  01, 02, 03-нд 19:00 цагт “Монголын их хатад” бүжгэн туульс

Гуравдугаар сарын  16, 17-нд 19:00 цагт “Нарны домог” бүжгэн жүжиг

Дөрөвдүгээр сарын  05, 06-нд 19:00 цагт “Үлэмжийн чанар” дуулалт жүжиг

Дөрөвдүгээр сарын 11, 12, 13-нд 19.00 цагт “Их хүлгийн туульс” бүжгэн жүжиг

Дөрөвдүгээр сарын  14, 15-нд 12:00 цагт “Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт бүжгэн жүжиг

Дөрөвдүгээр сарын  16, 17-нд 19:00 цагт “Дурсамж” тоглолт

Дөрөвдүгээр  сарын 20-ноос 5-р сарын 19-ны өдөр хүртэл ҮДБЭЧ-ын Ээлжийн амралт

Зургадугаар сарын  06, 07, 08-нд 19:00 цагт Монгол төрийн Үндэсний Хөгжмийн Их найрлын “Их монгол” тоглолт

Зуравдугаар сарын 13-наас 9-р сарын 21-нийг дуустал жуулчдад зориулан  “Дэлхийд гайхагдсан монгол урлаг” тоглолт

Есдүгээр сарын  15-30-ны өдрүүдэд Дорноговь, Өмнөговь, Дундговь аймагт ҮДБЭЧ-ын аялан тоглолт

Есдүгээр сарын  27-ноос аравдугаар сарын 05-ныг дуустал Ахмадуудад зориулсан тоглолт /Байгууллага хамт олны захиалгаар урын сангийн бүтээлээс сонголтоор/

Арваннэгдүгээр сарын  26-30-нд Урын сангийн, Хүүхдийн тоглолтууд

Арванхоёрдугаар сарын 12, 13, 14-нд 19:00 цагт Шинэ уран бүтээл: “Оройн дээд” дуурилаг жүжгүүд тайзнаа тоглогдоно.

Х.Даваа