АТГ-аас Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн туслах асан Б.Энх- Амгаланг саатуулжээ.  Түүнийг төрийн албан тушаал наймаалцсан буюу 60 тэрбумын арай жижгэрүүлсэн хувилбарыг хэрэгжүүлсэн байж  магадгүй гэх үндэслэлээр ийнхүү баривчлаад байгаа юм байна.

  Б. Энх-Амгалан нь У.Хүрэлсүхийг Шадар сайдаар ажиллаж байхад нь түүний туслахаар ажиллаж байсан.  Дараа нь МИАТ-д удирдах албан тушаалд томилогдсон байдаг.   Төрийн өмчийн томоохон  компаниудын нэг МИАТ-ад ажиллаж байхдаа  ийнхүү хууль бус хэрэг үйлдсэн байж магадгүй гэж үзэж байгаа юм байна.

 Эх сурвалж:www.polit.mn