Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин улс төрийн хүрээнд өрнөж буй үйл явдлын талаар олон нийтийн сүлжээнд  жиргэжээ. Тэрээр “…Хэдэн жилийн өмнө Ц.Элбэгдорж, З.Энхболд хоёр нийлээд Н.Алтанхуягийг боорлож билээ.

АТГ үүнд нь их үйлчилсэн. Хожим нь Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг хоёр нийлээд З.Энхболдтой уралцсан. Одоо У.Хүрэлсүх, Х.Баттулга хоёр М.Энхболдтойгоо нүдэлдэж байна. Маргааш аль хоёр нь нийлээд нөгөөхийгөө зодохыг бүү мэд. Ямартаа ч Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гэх энэ гурван эрх мэдэл цаашид зодолдсоор байх нь тодорхой. Хүн нь хэн байх сонин биш, эдгээр эрх мэдэл ажил хийх бус амьд үлдэх гэсэн авилгач, хулгайчдын оргонох оромж, бусдыг дээрэмдэх зэвсэг хэрэгсэл төдий болж. Болж гэж дээ байсаар ирлээ. Асуудлыг тогтолцоогоор нь харж, бодлогын хувьд цогц өөрчлөлт хийхгүйгээр энэ хэрүүл, тэмцэл төрөө эвдэж, улсаа сүйтгэж мэдэх. Бодлого тодорхойлогчид хэн нэг хүнрүү үсчихээсээ илүү асуудлаа ойлгож, тогтолцоогоо өөрчлөх бодлого, саналаа боловсруулж илэрхийлэх хэрэгтэй мэт. Харамсалтай нь бодлого боловсруулах чадамж, шийдэл гаргах зориг манай улс төрийн орчинд үгүй бололтой!” хэмээн цахим хуудастаа халагласны доор  олон нийт “Үнэний ортой” хэмээн  сэтгэгдлээ  бичжээ.