УИХ-ын гишүүн Д.Мурат, түүнтэй хамт шүүгдэгч М.Елузагт холбогдох шүүх хурал өнөө­дөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.

Шүүх хуралд Д.Мурат оролцох эсэх нь тодорхойгүй байгаа бол хохирогч Б.Бахытгүл өөрийн биеэр оролцох юм байна.  Прокуророос УИХ-ын гишүүн Д.Муратад Эрүүгийн хуулийн 11.6.1, түүнтэй хамт шүүгдэгч М.Елузагт Эрүүгийн хуулийн 11.4.1, 21.2.1  дэх зүйл заалтаар эрүү үүс­гэн Баянзүрх дүүргийн Эрүү­гийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт шилжүүлсэн билээ.