МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр 16.00 цагт хуралдсан. Хурлаар МАН-ын бага хурлыг товыг энэ сарын 6-нд хуралдуулахаар товложээ. Мөн МАН-ын Улс төрийн бодлогын газрын даргаар Н.Батсүмбэрэл, Хэвлэл мэдээллийн газрын даргаар А.Энхзул нарыг томилжээ.

А.Энхзулыг МН-25 суваг телевизийн захирал болон тус телевизээр овоглодог З.Алтайгийн охин гэдгээр илүү сайн мэдэх билээ. Түүний аав 2008-2012 оны УИХын сонгуульд бие даан нэр дэвшиж сонгогдож байсан бөгөөд гадаадын улсад мөн Элчин сайдын алба тус тус хашиж байсан билээ.