Дэйзи Мэй гэх британи охин төрөлхийн ясны өөрчлөлттэй өвчинтэй төрсөн бөгөөд ой зургаан сартайдаа хоёр хөлөө өвдөгнөөс доош хүртэл тайруулсан байна. 

Тиймээс бага наснаасаа эхлэн хиймэл хөлтэй явсаар өдийг хүрсэн аж. Одоо найман настай тэрбээр биеийн тамирын дасгалаар эрчимтэй хичээллэдэгээс гадна алдартай модель болжээ. Жилийн өмнө түүний эцэг охиноо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулдаг загварын агентлагийн шалгаруулалтанд оролцуулжээ. Харин одоо бол тэрбээр тун амжилттай нэгэн болж хэд хэдэн газартай хамтран ажиллахаар болсон байна.