Дорноговь аймгийн Замын-Үүд суманд өнгөрөгч гуравдугаар сарын 12-оос 13-нд шилжих шөнө ой найман сартай хүүг хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарсан.

Энэхүү жигшүүрт хэргийг үйлдсэн этгээд Ц-д холбогдох хэргийг шүүх шийдвэрлэжээ. Яллагдагч Ц-д Баянгол дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн харьяаллын дагуу Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхэд  шилжүүлсэн байна. 

Дээрх хэргийг /07.31/ Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхээр хянан хэлэлцээд шүүгдэгч М.Ц-д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 20 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.