Л. Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Ц.Сандуй бид дөрөв манай ажил дээр байнга л уулзаж цугладаг байсан. Бид тэр үед жаргал зовлонгоо хуваалцаж энэ намын төлөө их зүйл хийе гэсэн тийм л мөрөөдлийг тээж явсан.

Би эд нараас ах л даа. Тийм ч учраас намайг Ганбаа ах аа гэж дууддаг байсан. Ер нь бүгдээрээ залуу хүмүүс намынхаа төлөө эв нэгдлийг эрхэмлэхийн төлөө нэгдэж явая гэж тангараг өргөж байсан. Тэр үед бид дөрөв бие биенийхээ алдаа оноог засч хазайхад нь тэгшилж, муудахын бол хэн нэг нь эвлэрүүлж, зөвлөж байхын тулд энэ дөрвөн хүний тангараг тавьсан эв нэгдэл найз нөхдийн ахлахаар ахмадаар нь таныг тавилаа шүү гээд Л.Оюун-Эрдэнэ надад Чингис хааны барималыг бэлэглэж байсан түүхтэй. Ингэж л ах дүү улс болж явсан хүмүүс өнөөдөр ийм муухай шударга бус зан гаргаж байгаад харамсч байна.

Би 2016, 2017 оны сонгуулийн дараа Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёртой уулзаж гаргаж буй үйлдэл чинь хэрээс хэтэрч байгаа тухайг нь хэлэхэд Л.Оюун-Эрдэнэ надад "Уучлаарай" гэж хэлж байсан. Мэдээж энэ хоёртой уулзсан шалтгаан гэвэл ийм асуудал болоогүйг мэдсээр байж яагаад энийг хийгээд байгаа юм бэ гэж хэлсэн. Одоо хоёр дүү маань найз нөхдөө гутаагаад бүхэл бүтэн намынхаа  нэр хүндийг унагаж байгаад маш их харамсч байна.