УИХ-ын гишүүн Д.Гантулга УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлт гаргаж УИХ хүсэлтийг хангасан. Ингэснээр Д.Гантулга УИХ-ын  гишүүний суудлаас буусан бөгөөд эзгүйсрэн суудлыг эзэнтэй болгохын тулд УИХ-ын нөхөн сонгууль хийхээр болсон.

Уг сонгуульд  оролцох эсэхийг МАН-ын бага хурлаар дөнгөж сая хэлэлцлээ. Тодруулбал,  МАН-ын бага хурлын хоёрдугаар хуралдаан болж дууслаа. 10:00 цагт эхэлсэн хурлаар, МАН-аас УИХ-ын 42-р тойрогт болох нөхөн сонгуульд МАН-аас оролцох эсэхийг шийдсэн. Тодруулбал хуралд оролцогчдын олонх нь нөхөн сонгуульд оролцохыг дэмжсэн юм.

Энэ удаагийн хуралдаанаар нөхөн сонгуульд хэний нэрийг дэвшүүлэх болон 60 тэрбумын асуудлуудыг нээлттэй хэлэлцэх байх гэсэн хүлээлт байсан ч хэлэлцээгүй юм. Одоогоор хурал хаалттай горимд шилжин үргэлжилж байгаа аж