УИХ-ын  42-р тойрог буюу Хэнтий аймагт нөхөн сонгууль 2018 оны  09-р сард болно. Үүнтэй холбоотойоор нөхөн сонгуульд оролцох эсэхээ МАН бага хурлаар, АН ҮБХ-аараа хэлэлцлээ. Улмаар АН, МАН нөхөн сонгуульд оролцохоо албан ёсоор мэдэгдлээ. Тодруулбал нөхөн сонгуульд оролцох эсэхийг  СЕХ-нд мэдэгдэх сүүлийн хугацаа маргаашаар дуусгавар болж байгаа тул ийнхүү намууд хуралдаж байгаа юм. 


Нөхөн сонгуульд нэр дэвшигчийн нэрийг одоогоор зарлах болоогүй гэдгийн АН, МАН-ын эх сурвалжууд хэлж байна. Тухайлбал, МАН-ын хувьд нөхөн сонгуульд нэр дэвшихээ хэд хэдэн хүн илэрхийлээд байгаа бөгөөд асуудлыг УЗ-өөр хэлэлцэнэ. Улмаар УЗ-өөс баталсан нэрсийн жагсаалт дахь хүмүүсээс хэнийг нь нөхөн сонгуульд өрсөлдүүлэхээ  МАН-ын бага хурдын гишүүд олонхын саналаар шийдэх юм. Одоогоор МАН-ын УЗ-ийн хурал, бага хурал хэзээ болох тов гараагүй байна. 
Ардчилсан намын ҮБХ-ны IV хуралдаан 58.3 хувийн ирцтэйгээр 10:30 цагт Төрийн ордонд эхэлсэн.  ҮБХ-ны хуралдаан 18:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд хурлаар нэр дэвшигчээ тодруулах журмаа хэлэлцэж байгаа юм.