Өнөөдөр өглөө МАН-ын II Бага хурал эхэлсэн билээ. Энэ хурлын үеэр тус намын дотоод асуудал болоод сүүлийн хэдэн жил иргэдийн анхаарлыг татаад буй 60 тэрбумын хэрэгээс гадна Хэнтий аймагт 10-р сард болох УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах гээд хэд хэдэн асуудлыг тодорхой болгох юм. 

Харин  энэхүү сонгуульд МАН-аас нэр дэвших магадлал хамгийн өндөр хүн нь Хэнтий аймгийн засаг дарга Н.Ганбямба гэж яригдаж байсан ч тэрээр энэ яриаг үгүйсгэн, Миний хувьд бүрэн эрхийн хугацаа дуусаагүй, тал дундаа орж байна. Өөрөөр хэлбэл, би аймгийн Засаг даргаар томилогдоод төлөвлөж эхлүүлсэн олон ажил бий, үүнийгээ гүйцээх ёстой, орон нутгийн хэмжээнд хүлээсэн үүрэг байгаа учраас бүрэн эрхийнх нь хугацаа дуусаагүй аймгийн Засаг дарга нэр дэвших нь утгагүй гэж хэлээд байгаа юм гэжээ. 

Түүний хувьд өмнө нь УИХ-д гишүүнээр сонгогдон ажиллаж байсан туршлагатай нэгэн билээ.