Амьтан сургагч Юрий болон Светлана Пантеленкогийн гэр бүл Стефан нэртэй хүрэн баавгайтай хамт 20 гаруй жил амьдарчээ. Энэ гэр бүл 20 жилийн өмнө анчдаас баавгайн бамбаруушийг авч байжээ. 

Стефан баавгай маш дөлгөөн зан ааштай бөгөөд өдийг хүртэл ямар нэг догшин авир гаргаж байгаагүй гэнэ. Баавгай энэ хугацаанд хэд хэдэн кино болон телевизийн шоунд оролцсон байна. Үүнээс гадна загвар өмсөгч хүүхнүүдийн хамт зураг авалтанд ч оролцдог аж. 

Стефа баавгай өдөрт 25 кг хоол хүнс хэрэглэдэг бөгөөд загас, хүнсний ногоо, өндөг зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг голдуу хэрэглэдэг. Үүнээс гадна хоолны дараах амттан нь сүү бөгөөд үүнд маш дуртай гэнэ.