Энэ оны эхний долоон долоон сарын байдлаар Монгол Улсын гадаад худалдааны эргэлт өнгөрсөн оны мөн үеийнхээс 26 хувиар өсч, 7.3 тэрбум ам.долларт хүрсэн талаар Монголын Гаалын ерөнхий газрын тайлан мэдээнд үндэслэн "Синьхуа" агентлаг мэдээлжээ.

Түүнчлэн он гарснаас хойш манай улсын экспортын хэмжээ 16.9 хувиар, импорт 39.8 хувиар тус бүр өссөн байна. Синьхуа агентлагийн мэдээлж буйгаар, нийт экспортын 85 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байгаа аж. Манай улс дэлхийн 60 гаруй улс руу бараа бүтээгдэхүүнээ экспортолсноос нийт экспортын 86 хувийг зөвхөн БНХАУ руу гаргасан байна. Өнгөрсөн оны долдугаар сарын байдлаар БНХАУ Монголд 4.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн нь манай улсын гадаадын нийт хөрөнгө оруулалтын 30 хувийг эзэлж байгаа гэнэ. БНХАУ "Бус ба Зам" санаачилгаараа дамжуулан Монголд эдийн засгийн нөлөөгөө улам бүр тогтоож байгаа юм.

 

Ц.Даваа

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин