Би өөрийн олон жил тэссэн амьдралаа ярьмаар санагдаад энэ захиаг бичиж байна. Манай нөхөр хүүхдээ төрснөөс хойш өдөр бүр уудаг болсон. Гар мар бол хүрдэггүй ээ, харин хэл амаар аймар муухай зүрх зүстэл доромжилдог болсон.

Ёстой л алчихмаар санагддаг, би салая гэхээр ганцхан боломж өгчих ахиж тэгэхгүй согтуудаа солиорчихож, намайг ахиж хөгийн ааш гаргавал хөөж явуулаарай гэдэг үгийг бараг 1000 удаа хэлсэн байх. Эмэгтэй хүн бодож байгаад тэр чигтээ явдаг гэх үнэн юм байна лээ.

Манай нөхрийн тус гэж 1 ч байхгүй , би хүүхдээ асарна хажуугаар нь хоол унд гэр орноо цэвэрлэх хувцас хунар угаах гээд миний ажил дуусахгүй  их, манай хүн муухай согтуу нүд гаргачаад талимаараад ууж л байна. Би олон сар бодож бас тэвчсэний эцэст салаад 14 хонож байна. Амар тайван амьдрал чинь хичнээн сайхан юм бэ. Гэр орон цэвэрхэн эмх цэгцтэй өөртөө болон охиндоо жоохон л хоол за ер нь үнэхээр тайван байна.