Хүчтэй аадар борооны улмаас Дорноговь аймгийн Цомог -Айраг өртөөний хоорондын замын 747-р км-ын 9-р зуутад Улаанбаатараас Сайншандын чиглэлд явж байсан суудлын 286-р галт тэрэг 04:50 минутын орчим замаас гарч осолдсон. 

Ослын улаас галт тэрэгний зүтгүүр унаж, дөрвөн  вагон замаас гарсан байна.  Галт тэргэнд нийт 328 зорчигч зорчиж байжээ

Ослын улмаас найман том хүн, гурван хүүхэд хөнгөн бэртэж эмнэлэгт хүргэгджээ. Нэг хүний хөл хугарсан бөгөөд бусад нь хөнгөн бэртэл аж.