Энэ зуны хамгийн тансаг, хамгийн “үнэтэй” хуримыг Ерөнхий сайд асан Сү. Батболдын ууган хүү Б.Баттүшиг, монголын толгой тэрбумтан “МАК”-ын Нямтайширын охин Н.Цэлмүүн нар хийсэн билээ.

Тэдний хурим наймдугаар сарын 5-нд болсон тус хуримд хосуудын ах дүү, найз нөхөд гэсэн ойр дотны хүмүүсээс бүрдсэн ойролцоогоор 500 орчим зочин иржээ.

Харин эдгээр зочид дунд гадаад дотоодын олон хүн байсны нэг нь Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны тоглогч Луол Денг байсныг тэрбээр өөрийн инстаграм дахь зургаараа нотлон харуулав. Одоо Лос Анжелес Лэйкерс багийн бүрэлдэхүүнд багтдаг тэрбээр Баттүшигтэй тун сайн найзууд гэнэ. Сагсан бөмбөг болоод спортын хорхойтон Баттүшиг ямартаа ч NBA-н од найзыгаа өөрийн хуримандаа урьжээ.