Зам, тээврийн хөгжлийн салбар гамшигт нэрвэгдээд байгаа. Тиймдээ ч салбарын сайд, дэд сайд нарт хариуцлага тооцож үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.

Хэдийгээр эзгүйрсэн сайдын суудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх ёстой ч Засаг “хүч түрэмгийлэн” шадар сайдынхаа дээлийг давхарлаад өгсөн.

Харин энэ нь МАН-ын залууст салбарт толгойлох сэнтийд зарлах санаархал, түүнийгээ ажил хэрэг болгох их үйлсийг өрнүүлээд байна.

Тухайлбал, Зам тээврийн хөгжлийн сайд, дэд сайдын суудалд МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, С.Бямбацогт тэргүүтэй залуус шунан дурлаж эхэлсэн байна.

Өөрөөр хэлбэл МАН-ын ерөнхий  нарийн бичгийн дарга сайдын сэтэр зүүвэл намтарт нь сайхан харагдах болохоор салбар толгойлох сэнтийд шунан дурлаад байгааг гэдгийг ойрын эх сурвалж хэлж байна.

Харин С.Баярцогт үргэлж давхар дээлтэй байхыг санаархдаг нэгэн. Тэр ч утгаараа сайдын ажлаа өгөөд удаагүй ч гэсэн дахин сайд болохыг мөрөөддөг гэж намынхан нь шоолон инээлдэж сууна. Өөрийгөө сайдын “орд”-д төрсөн хэмээн төөрсөн залуу хэмээн намынх нь ахмад гишүүд өхөөрддөг.

Өөрөөр хэлбэл тэдний намтар түүхийг нь харсан ч энэ салбарын хүмүүс биш болохоор сэтгэл зүрхээ зориулан уналтад ороод байгаа салбарыг сэб хийтэл нь гаргаад ирэх мэргэжлийн хүмүүс тэд биш. Тиймдээ ч  тэднийг сайд болгохгүй байхад эрх биш МАН бодолцох байлгүй дээ... Салбараа мэддэг хүнд нь салбарыг хариуцуулахгүй бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх та өөрөө ухамсараараа хариуцлагаа хүлээж ажлаа өгөөрэй!!!