Өнөөдөр Төрийн ордонд МАН-ын Удирдах зөвлөлийн хурал болж ЗТХЯ-ны сайд, дэд сайдын томилгооны асуудлаар хэлэлцсэн байна. 

Энэ хурлаар гаргасан шийдвэрийг МАН-ын ЕНБ Д.Амарбаясгалан танилцуулсан юм. ЗТХ-ийн дэд сайдад УБТЗ-ын замын орлогч дарга Л.Халтар нарын нэрийг дэвшүүлжээ. Улмаар Л.Халтарыг салбартаа олон жил ажилласан, ажлаа мэддэг мэргэжлийн хүн хэмээн олонхийн саналаар дэмжсэн байна.