Энэтхэгийн жүжигчин Сара Хан гэх бүсгүй олон нийтийн сүлжээ сайтаар усны хувцастай зургаа оруулсан нь олон хүний дургүйцлийг хүргэжээ. 

29 настай Сара Хан Дубайд зуны амралтаараа далайн эргээр амарч байхдаа оруулсан уг зургийг шүүмжлэгчид нь голдуу лалын шашинт хүмүүс байжээ. Учир нь жүжигчин бүсгүй өөрөө лалын шашин шүтэгч нэгэн аж. Сара Ханы хувьд Энэтхэгийн олон ангит хэд хэдэн кинонд тоглон олон мянган шүтэн бишрэгчтэй болжээ.