Манай гарагийн хамгийн өндөр хөхтөн амьтны нэг анааш шүдний цэвэрлэгээгээ бяцхан шувуудаар хийлгэдэг гайхалтай агшиныг  нэгэн гэрэл зурагчин дурандаа ийн буулгажээ. Бяцхан шувууд анаашны шүдэн завсарт үлдсэн хоолны үлдэгдэл болон үс ноосонд нь байгаа шавьж зэргийг түүн иддэг байна. Нэг ёсондоо анаашны гоо сайхны үйлчилгээгээ эдгээр бяцхан шувуудаар хийлгэдэг аж.