“The Voice of Mongolia” шоунл оролцон шүүгч Д. Болдын багтан өндөр амжилт үзүүлсэн оролцогчийн нэг С.Идэрмаа залуу жүжигчнээс гадна дуулж чадна гэдгээ үүгээр харуулсан билээ. 

Түүний авьяасыг ч мөн шүүгч Болд өндөрөөр үнэлж, “B Production”-д харьяалагдаж, өөрийн студын уран бүтээлчээр авсан. Тэгвэл саяхан шинээр гарсан дуучин Болдын шинэ клипэнд Идэрмаа түүний хайртай бүсгүйн дүрийг бүтээжээ. 

Дуучин Болдын 12 дахь BOLD цомогт багтсан "ХҮРЧ БОЛОХООР" дууг дуучин Хулантай хамтран дуулсан бөгөөд энэ клипээс хосын холбоо үүсгэсэн романсыг хараарай.