​Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Нуршаад яахав би 22 настай эмэгтэй ажилд ороод жил гаруй болж байна төрийн байгуулгад бас найз залуутай хамт амьдарна гэж боддог.

 Тэгэхдээ одоогоор 2 талд хол ажиллаж амьдарч байгаа хэн хэнээс илүү түүндээ хайртай. За тэр ч яахав сонгууль нтр гээд дарга нар их солигдож байгааг. Энэ манай байгуулгад ч бас ирлээ ажил дээрхи уур амьсгал 1 тиймэрхүү дарамттай байдалтай болдгийн байна. Би ч ажлаа хийгээд явж байхад яав л гэж бодоод явж байтал дарга /шинээр ирсэн/ надад арай л өөр хандаад байх шиг. Би их ажигч юмаа тэр дарга 50 хүрч байгаа байх ичихгүй хөгшин юм байж бараг охинтой нь нас чацуу гэмээр намайг илүү хараад байгаамуу хаашаа юм хүн рүү харч инээгээд бөөлжис хүрмээр. Би ерөөсөө нүүр өгдөггүйм. Мэдсэн ч мэдээгүй юм шиг харсан ч хараагүй юм шиг өөр юм хийгээд эсвэл бултаад л яваад өгдөг юм. Ажил дээрээ очмооргүй санагдах болоод байна.

Заримдаа хүн албаар мөрлөнө тэр үед нь хамаг бие арзас хийгээд уур хүрээд ёстой муухай. Тэгээд иймэрхүү байдалтай тоохгүй яваад байвал их даврах шинжтэй байж магадгүй гэж бодоод ер нь давраад л байгаам т1 новш бас ажилчид ч буруугаар ойлгочих байх гэж бодоод хүний хэл ам гэж хийгээгүй юмыг хийсэн гээд яриад явж байдаг болохоор ер нь хурдан арга хэмжээ авъя гээд бодоод сууж байна. Даргатай уулзаад шууд хэлчихдэг юм уу? Та ер нь яагаад байгаан би иймэрхүү зүйлд дургүй, гэр бүлтэй хүн юм байж ингэх нь зохимжгүй тэгээд ч би суугаагүй л болохоос нөхөртэй хүн гээд хэлчихвэл яах бол?

Яавал тэр т1 даргаас өөрийгөө хамгаалах вэ бүр болохгүй бол ажлаасаа гардаг ч юмуж гэж бодох юм. Уг нь хүсэж байсан ажилдаа орсон юмсан ийм ч азгүй байх гэж яг цөөхон хэдэн үгээр дүргүйцлээ илэрхийлчихмээр байгаа юм. Тэгсэн үг эвэлдгүй ээ ядаж байхад үгийн баялаггүйг хэлэх үү. Надад үг зааж өгөөч ах эгч нар минь.

Би яг бухимдаж үхлээ…