2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Тайванийн Тайчун хотын Тайпин дүүрэгт байрлах  хүрхрээнд 28 настай Монгол залуу унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тэрээр гурвуулаа явсан бөгөөд түүний хоёр найз тус улсад суралцдаг бол талийгч амралтаараа аялаж явсан байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Монгол залуугийн амиа алдсан газар нилээд бартаа ихтэй, хүрч очиход бартаа ихтэй замтай аж. Тухайн ослын дараа бороо их хэмжээгээр орж байсан учир аврах ажиллагаанд багагүй хүндрэл учирчээ. Талийгчийн ар гэрийхэн нөгөөдөр Тайвань улсад очих юм байна.  

Тайчун хотын засаг захиргаанаас уг хүрхрээг аюултай усны 12 бүсэд багтаасан байдаг тул загасчлах, сэлэх, шумбах, завиар аялахыг хориглодог бөгөөд "水深危險" буюу "danger deep water" гэсэн анхааруулга тавьсан байдаг аж. 

www.Seen.mn