Сайн байцгаана уу? Өнөөдөр шинийн 1-н өнгөрөөд ядарч байгаа ч нойр хүрэхгүй толгойд элдэв бодол эргэлдээд тиймхэн байна. Энэ site-н хэд хэдэн нийтлэлийг 2 жилийн өмнө уншиж байсан учраас өөрийн эргэлзээг арилгахаар хандаж байна.

Товчхон өөрийгөө танилцуулахад 40 хүрч яваа, европоос захиалгаар барилгын материал оруулдаг ажил эрхэлдэг, одоо америкт сурдаг ганц хүүтэй, нөхрөөсөө салаад 10 гаран жил болж байгаа ганц бие эмэгтэй.

Ингээд гол зүйлээ бичье. Өнөөдөр ээжийндээ цуглаад золгоцгоосон юм л даа. Тэгсэн манай том эгчийн хүү орж ирээд надтай золгосныхоо дараа надад эгчийгээ их саналаа шүү гээд тэврээд авсан. Би тэр үедээ нэг их юм саналгүй эгч нь ч гэсэн дүүгээ санасан гээд л өнгөрлөө. Дүү бараг 8 жил германд байж байгаад ирж байгаа юм. Араас нь дүүтэй гэрлэх гэж байгаа охин орж ирсэн тэгсэн тэр охин нь надтай нуруу туруу, зүс царай нэлээн төстэй. Тэгээд танилцаад сууцгааж байсан бэр болох охин маань миний тухай их юм мэддэг бололтой зөндөө л юм ярьж байна. Тэгээд том эгчийнд очиод эгч ч бэлгэнүүдээ өглөө, дүү надад тусад нь ууттай бэлэг өгч байна. Тэгсэн эгч ямар бэлэг юм гээд дүүгээс асуугаад юу гэдгийг нь мэдэхгүй бололтой. Би ч эгч нар, хүргэн ах нараасаа ичээд бас юу вэ гээд асуусан, гэртээ хариад үз гээд цаасан уутнаас нь гаргуулаагүй.

Ингээд гэртээ ирээд задлаад үзсэн чинь Сваровски шигтгээтэй цагаан алтан ээмэг, зүүлт байна. Ингээд би дүүгийнхээ 16-тай байхдаа надад хайртай, том болоод таньтай гэрлэнэ гэж хэлж байсан (тэр үед нь би юу яриад тэнэгтээд байгаа юм гээд загинаад өнгөрсөн). Нөхрөөс маань өмөөрч байсан, хүүг маань дандаа дагуулж явдаг, нөхрөөс салаад байргүй байхад аавынхаа өвөө эмээгээс үлдсэн түрээслүүлдэг байрыг та суу гээд өгсөн, одоо эрхэлж байгаа бизнесийг маань хүртэл ийм юм хийвэл танд амар гээд европ талын хүмүүстэй танилцуулж өгсөн гээд маш их зүйлийг миний төлөө хийснийг нь бодоод эгчийн минь хүү жинхэнээсээ надад хайртай юм байна гэж бодохоор, яг ямар юм бодож яах ёстойгоо мэдэхгүй, нэг тийм байна. Хамгийн гол нь би ч гэсэн өмнө нь эгчийнхээ хүүд татагддаг байсан минь.

Ахиад уулзхаар яана. Эгчтэйгээ ч гэсэн. Эсвэл би хэтэрхий ганцаардаад хэтрүүлж бодоод байгаа юм болов уу? Надад үнэхээр эвгүй гэм хийчихсэн юм шиг санагдаад байна. Үнэхээр миний бодож байгаагаар байвал яах вэ, Ярилцах шаардлага гарвал яана. 1 сарын 10 хэднээр явна тэгэхээр заавал уулзаж байж явна гэх байх даа.