Энэ зураг цахимаар худал гарчигтай их таржээ. Намайг энэ нөхдүүд босоогоос хөөгдсөн мэтээр гүтгэж зарим нэг залууст буруу ойлголт төрүүлж өөрсдийн гэмээ хаацайлах гэж оролддог юм билээ би ч дуугүй л яваа.

Уг нь би энэ ТББ-аас албан ёсоор гарлаа явлаа гээд тамга тэмдэгтэй баримтаа аваад явсан хүн байгаа юм. Яахав энэ зургаар далимдуулаад ганц болсон явдал сонирхуулая.

Түүх нь ийм юм. 2014 онд Х.Баттулга өөрийн хүсэлтээрээ сайдаас буусан жилийн намар юм уу даа бид нар цаг аваад түүнтэй очиж уулзаад эх орон, ард түмэн, ирээдүй хойч үеийнхээ төлөө юу хийж яаж тэмцвэл зохилтой вэ гэдэг асуудлаар санал бодлоо солилцож мөн бид өөрийг нь ч дэмжиж байгаагаа илэрхийлээд хамтарч ажиллаж болох тал дээр санал бодлоо хуваалцаад эргээд уулзахаар тохироод явсан юм. Би ч энэ үед жинхэнэ Эх оронч дүрдээ орчихсон хаана ч бүгдийн өмнө нь л дарцаг нь болон үзэл бодолдоо хөтлөгдөн тэмүүлж явлаа шүү дээ. Ингээд нилээн хэд хоногийн дараа би нөхдүүдээс асуусан л даа Женкотой уулзах юу болсон бэ гэхэд өө цаадах чинь утсаа авахгүй байналээ туслахаараа дараа тэгж байгаад завандаа уулзая гэж хэлүүлсэн гэхэд нь би ч итгээд ахиж энэ тухай асууж лавлалгүй өнгөрсөн гэтэл нөхдүүд ар хударгаар очиж уулзасаныг хожуу олж мэдсэн л дээ. Намайг уулзуулахгүй байх нь өөрсдөд нь ашигтай яагаад гэвэл миний шударга зан байдал их гай болно шд.

Би эд нартай үзэл бодол нийлэхгүй юм байна гэдгээ ухаарч эд нараас салах энэ ТББ-аас гарах шалтгаан надад нэмэгдсээр байлаа. Тэр нь юу вэ гэвэл эх орныхоо төлөө урагшаа, муу хужаа нарыг, газар нутаг ухсан харийнхныг ална аа хөөж явуулна аа гэх мэтээр Монгол хүний эмзэг сэдвээр учраа мэдэхгүй залуус ард иргэдийн цөсийг хөөргөөд энд тэндхийн уурхайнуудруу онилоод очиж жаал дарамталж байгаад явна гэтэл ард нь өөрсдөө мөнгө аваад таг дугай болсон байдаг. Уран, алт, Ноён уул гээл бүгд л энэ замаар орсон өөр хаана юу байгааг хэн ч таашгүй л үлдэнэ. Өнөөдөр яагаад уранаа ярихаа болчихсоныг хэнч анзаарахгүй дугай л байгаа.

Миний нэг хуурай дүү намайг хамт Казахстан яваад ганц 2 машин аваачиж зарчихаад ирэе гэхээр нь тэгэе гээд нэг нэг соната-6 унаад бид яваад 2 сар болоод ирэхэд Ноён уулын өлсгөлөн эхэлчихсэн байсан юм. Намайг Казахстанд байхад л хэзээ ирэх гэж байна гээд л байн байн асууцгааж байлаа мөн миний саналыг авалгүйгээр тэргүүгээ соличихсон байлаа. Ингээд намайг ирэхэд ер нь л дотроо хагаралдсан уур амисгал угтсан нь ТББ-ын удирдах зөвлөл нэртэй нөгөө мундаг эх орончид маани мөнгөөр тэргүүнийхээ суудлыг соличихсон сүүлдээ өвөр түрийдээ жийлцээд эхэлчихсэн байлаа. Би ирээд хэлсэн та нар ийм байж болохгүй ээ мөнгөнөөс болж бие биенийхээ бөгсийг ухаад дээрээс нь миний саналыг ч авалгүйгээр тэргүүнээ өөрчилж байгаа юм чинь одоо та нарт миний хэрэг байхгүй л юм байна шд би энд юугаа хийхэв явлаа гэсийн. Тэр үед миний эх оронч андууд гэж итгэж явсан нөхдүүдэд эцсийн цэг тавиж тэднээс салж явахаа би шийдсэн юм.
Яагаад гэвэл урид нь намайг хэрэг төвөгт зохиомлоор орооцолдуулах гэж их л оролддог байж даанч гэр бүлийн минь мөн багаасаа тулааны урлагаар хичээллэсэн тэр хүмүүжил, багшийн маани үнэнч шударга, эр зоригтой явахыг зааж сургаж байсан алтан сургаали, тулааны урлагаар хичээллэдэг хүн бүрийн мөрддөг "аливаа хүчирхийлэл болон аргагүй хамгаалалтаас бусад үед хүч хэрэглэхийг хориглоно" гэсэн тэр алтан хуули надад түшиг болж байлаа. Ганц жишээ дуридая л даа. Тэр өлсгөлөнг цагдаагийн хүчээр буулгасны дараа нөхдүүд ичсэн нүүрэндээ Ц.Элбэгдоржийг огцор гэсэн лозонтой суулт зарлаж ээлж ээлжээр хэлмэгдэгсэдийн хөшөөний тэнд суулт хийж эхлэв ээ би тэр үед яахав нэгэн үе хамт мөр зэрэгцэн алхаж явсан болхоор тэр суултан дээр хааяа нэг очиж л байлаа. Гэтэл нэг өдөр ногоон хас гэх хөдөлгөөний Бямбаа гэж нөхөр халамцуухан ирчихээд тэр хавиар агсамнаад голдуу надруу хандсан үг хаялт дайралт хийгээд төвөгтэй байхаар нь Бямбаа чи согтуу байна хөгшөөн надтай ярих юм байгаа бол дараа уулзая гэж хэлээд байж байтал манайхны 2 залуу ирээд Бямбааг одоо боли битгий давраад бай гээд цаашаа чирээд явж байтал Бямбаа өөрөө газар тэрийж уначихаад өө энэ хараа эд нар зүгээр байсан хүнийг зодож байна гэх мэтээр жүжиг тавиад орлиод хэвтээд байхаар нь би очоод 2 суганаас нь өргөж босгоод чи одоо болио ингэж биеэ үнэлэх гээд байгаа юм уу гэхэд за та нар намайг олон нийтийн газар зодсон шүү би гомдолтой гээд яваад өгөв. Тэгсэн маргааш нь Чингэлтэйн цагдаагаас намайг дууддаг байна шд. Очоод уулзтал за яагаад гадаа гудманд олон нийтийн газар хүн зодож танхайраад байна гэж байна. Би хүн зодоогүй харин ч хүн өдөж хоргоогоод зүгээр бхйлгахгүй хирнээ өөрөө газар хэвтчихээд босохгүй орилоод тэр хавиар хүмүүсийн анхаарал татаад байсан хүнийг өргөж босгоод явуулсан шдээ болдог бол тэр хавийн камер шүүлгэж ТЕГ-ын зүүн талын камер яг тэр зүгт харсан байгаа бүүр болохгүй бол би тэндээс бичлэгийг нь аваад өгөе гэхэд бичлэг бол байгаа гэв харин тэр өргөж босгосоныг маани дээрээс өвдөглөж дарсан нуруу хүзүү гэмтсэн энэ Өнөржаргал л намайг зодсон гэж гүтгэсэн байвал яахуу. Дээрээс нь хэд хэдэн сайтууд дээр босоохөхмонголын Өнөржаргал гудамжинд хүн зодож танхайрч ээ гээд том гарчиг тавиад манийгаа цахимаар од болгоод хаялаа. Зарим нэг сэтгүүлч залгаад ярилцлага авая ч гэж байх шиг. За тэгээд хэд хоногийн дараа ахиад цагдаагаас дуудхаар нь очсон чинь өөр байцаагч байна тэгсэн ахаа таныг өнөөдөр гэрчээр асууна аа гэж байна өө яагаав ээ ахыг нь хүн зодсон гэмт хэрэгтэн сэжигтэн л гэсэн шүү дээ гэхэд инээснээ би хавтаст хэргийг уншсан баримт болох бичлэгүүдийг ч үзсэн та хүн зодоогүй харин зууралдаж байгаа хүмүүсийг салгаад нэгийг нь явуулсан болхоор та энэ хэрэг дээр гэрч болно гээд надаас юу болсон талаар асуугаад бичиж аваад дуусахаар нь ахдаа тэр бичлэгийг нь үзүүлж болох уу гэхэд надад бүүр зогсоол дээрээс машин дотроос гар утсаар бичсэн бичлэг үзүүлдэг байна шд. Тэгэхээр нь өө за энэ тэгвэл заавал намайг хүн зодсон болгох гэж бүүр машин дотроос бичлэг хийгээд зохион байгуулалттай анаад сууж байж ээ гэхэд байцаагч залуу та энэ Бямбаа гэдэг хүнтэй ямарч хувийн өс хонзон элдэв асуудал байхгүй мөртлөө яагаад таныг л хэрэгтэн болгох гээд байгаа цаад учрыг та өөрөө л мэдэж дээ гэв. Би тэр Бямбааг уг нь их л үнэлж явсан өөртэй нь утсаар яриад яагаад ингээд байгааг ч асуусан тэгэхээд өөдөөс Өнөрөө чи намайг зодсон биз дээ гэсээр л байлаа тэгээд би өөр юу хэлэх вэ ахиж харицаачгүй нөгөө хэрэг нь юу ч болсон юм бүү мэд гол хүн нь буруугүй болчихоор тэгэсгээд хаагдаа байлгүй. Харин үнэн зөвийг олж харж хуулийн дагуу зөв шийдвэрлэсэн тэр байцаагч залууд талархаж явдаг юм. Хамгийн гол нь надтай мөр зэрэгцэн явсан нөхдүүд ийм юм сэдэж Бямбааг өгөөш болгосонд л байгаа юм. Ийм л хөгийн худраггүй нөхдүүд байхгүй юу. Дээрээс нь миний эх орноо гэсэн чин үнэнч шударга үзэл бодол дээр минь тоглолт хийсэн зүгээр л эх орны нэр барисан хулгайчууд. Гэхдээ энэ бүгдийн ард 2-3хан л хүн бий тэр 2-3хан нөхөр л бүх хорыг найруулж энд тэнд элдэв ашиг хонжоо харж яваа. Та нар анзаарвал тэр өлсгөлөнгийн үеэр хаанаас ч юм нэг Хаммер жип гэнэт нэмэгдээд гараад ирсэн тун удалгүй ахиад нэг нэмэгдсэн нь Ноён уулруу байн байн яваад байсан бичлэг зурагнаас нь харагдана харин одоо Бенз жи классууд болон өөрчлөгдсөнийг бүгд л харж байгаа байх харин яаж ийм үнэтэй машинууд авч унаад үнэтэй хороололд байрны захиалга өгөөд байгааг хэн ч тоож анхаардаггүй.

Намайг ингээд үнэнийг бичихээр зарим нэг нөхдүүд чи тэгээд мөнгө аваагүй юм уу тэгээд ингээд байгаа юм уу гэдэг би хэлдэг хүнд мөнгөнөөс илүү үнэт зүйлс гэж байдаг юм аа л гэж. Харин гэмгүй олон залуус битгий л эднийг дагаж хөөрөөрэй дөө л гэж хүсэж захидаг юм. Та нарыг атгандаа оруулчихаад ийш тийш дураараа юм зааж өгөөд явуулаад өөрсдөө ард нь үлдэх хүмүүс шүү. Амаа барих харамсах цагт аль хэдийнээ оройтсон байхыг л анхаарай! Би биеэрээ туулаад нэг тогоонд дотор байсан хүн шүү дээ. Энэ бол надад тохиолдсон надад зориулсан зохиомол жүжгийн ганц л жишээ энэ. Одоо хэн санхүүжүүлж хэн хаашаа захиалга өгч явуулж байгаа энэ тэр гээд ярих юм их л бий байх яахав эд нарын яаж жүжиг тавихыг харж л байя.
Эр хүн шударга үнэнч үзэл бодолдоо тууштай байхад л болдог юм!

Харчин овогт Ө.Өнөржаргал