Энэ өдрийн мэнд хүргэе, би 20 нэлээд гарсан ганц бие залуу байгаа юм. Хэдэн сарын өмнө анх удаагаа эмэгтэй хүнд чин сэтгэлээсээ татагдсан, улмаар сэтгэлээ илэрхийлсэн, гэхдээ тэр намайг хүлээж аваагүй ээ.

Би одоо ч гэсэн түүнийг санаж байна, гэвч бүх зүйл дууссан бололтой, сүүлийн хагас жил орчмын хугацаанд харилцаагаа сэргээх гэж үзлээ, болсонгүй.

Би өмнө нь эмэгтэй хүнтэй үерхэх нь байтугай унтаж ч үзээгүй нэгэн. Хүний сэтгэл, сонирхолыг татахааргүй муухай гэхүү боловсролгүй, ёс суртахуунгүй гэхээр залуу биш л дээ. Зүгээр л үерхэл, нөхөрлөл, сексээс хол өссөн болохоор найрах урлаг мурлаг талдаа үнэхээр 0.

Үгүй тэгээд хүн чинь өөрийн эрхгүй секс хүсдэг юм байна. Энэ үед би гар хангалга хийчихдэг. Гэхдээ энэ нь надад хангалтгүй, бас утгагүй санагддаг болсон. Заавал хайр сэтгэлээр холбогдолгүй зүгээр л хэн нэгэн үеийн эмэгтэй хүнтэй секс хиймээр байна, хийж үзмээр байна.

Би хайж үзсэн л дээ, фэйсбүүк, зарын сайтуудад тиймэрхүү үйлчилгээ санал болгосон хүмүүс байдаг л юм билээ, гэхдээ итгэл төрөхгүй байгаа, яваад очдог нэг эмэгтэйн цаана эрэгтэй хүн, бүлэглэл байж байдаг, эсвэл намайг ямар нэгэн юмаар барьцаалдаг, сүүлд нь ёстой эвгүй байдалд өөрийгөө оруулах вий гэхээс аймшигтай санагдах юм.

Гадуур орж, гарахдаа эмэгтэйчүүдтэй зүй ёсоор танилцья гэхээр яриа хөөрөө тал дээрээ сул болохоор тоогдохгүй болов уу гэж бодох юм. Эмэгтэйчүүд нэг бол яриа хөөрөөтэй, тэдгээр нь ихэнх тохиолдолд муу залуус эсвэл мөнгөтэй залууст татагддаг юм шиг. Би чинээлэг биш ч, өөрийн гэсэн эрхэлсэн ажилтай, аав, ээжээсээ тусдаа амьдардаг боломжийн гэхээр л дундаж зиндааны залуу. Царай зүсний хувьд ч гологдохоогүй, өндөр биетэй, туранхай л болохоос. Өөрөө өөрийгөө магтах шиг тэнэг зүйл байхгүй байх л даа, тиймээс уучлаарай.

Гол асуулт. Би ямар замаар секс хамтрагчтай болох вэ? Хэдий ийм ч гэлээ, тааралдсан болгонтойгоо секс хийхэд бэлэн гэсэн үг биш л дээ. Тэр зарын сайтууд дээрх зарууд хэр найдвартай байдаг юм бол? Биеэ үнэлээд байгаа эмэгтэйчүүд нь ямархуу хүмүүс байдаг юм бол? Эсвэл шөнийн клуб, баар л зөв сонголт уу?