Хулгайн замаар олдсон гар утсыг ченжүүд худалдаж аваад бусдад зарах тохиолдол байдаг. Ялангуяа “Тэди”, “Монтел” зэрэг худалдааны төвүүдийн гадуур “Гар утас авна, гар утас авна, зарна” гэсэн ченжүүд ийм асуудалд ихээр холбогддог. 

Тэгвэл Нийслэлийн цагдаагийн газраас гэмт хэргийн замаар олдсон гар утас авч, зарж байж болзошгүй ченж гэх этгээдүүдийг “Тэди”, “Монтел” зэрэг худалдааны төвийн гаднаас холдуулахаар болжээ.