Оросын Ростов хотын нэгэн дэлгүүрийн хажууд байрлах сандал олон хүнийг цуглардаг цэг болдог байжээ. Дэлгүүрээр голдуу залуучууд, өсвөр насныхан үйлчлүүлдэг бөгөөд өнөөх сандал дээр сууж, тамхи татан нус, цэрээ ихээр хаядаг аж.

Харин энэ сандал дээр суудаг байрны оршин суугч эмээ нар тэдэнтэй тэмцэх шилдэг арга олжээ. Учир юу гэвэл сандалаа цоожилохоос гадна суух гэсэн хэнийг ч болов хатгах хурц хадааснууд байршуулжээ. Энэ тэмцэлд эмээ нар ялсан бололтой.