Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас Улаанбаатар хотын чиглэлд явж байсан автобус унаж, зорчигчид нь ГССҮТ рүү хүргэгджээ.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн М.Мөнхгэрэлээс тодруулахад, “Өчигдөр Завхан Тосонцэнгэл сумаас Улаанбаатар чиглэлд гарсан автобус өнөөдөр өглөө 07.00 цагийн орчим Төв аймгийн Аргалант сумын нутагт Галзуу ганцын худаг гэх газар замын хажуу руу онхолдсон осол гарсан.

Ослын улмаас 5 хүн хөнгөн зэргийн гэмтэл авсан. Ослын улмаас хүний амь нас эрсдээгүй. Тухайн орон нутгийн үйлчилгээ үзүүлж байсан компаниас том оврын автобус гарган зорчигчдыг ГССҮТ рүү хүргэн үзлэг шинжилгээнд хамруулсан. Осол гарах үед жолооч хурд хэтрүүлж, зүүрмэглэн зөрчил гаргасан гэх зүйл одоогоор бүртгэгдээгүй” гэв.

Эх сурвалжийн хэлж буйгаар уг автобусанд 42 зорчигч явсан байна.