Нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын үйлчилгээ явуулдаг сургуулиуд есдүгээр сарын 1-ний 14 цагаас нээлтээ хийнэ. Харин хичээлийн үйл ажиллагаа даваа гарагт буюу есдүгээр сарын 3-наас эхлэх юм.

Өнөөдөр Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин ерөнхий боловсролын 49 дүгээр дунд сургуулийн Хичээлийн шинэ жилийн нээлтэд 14:00 цагт оролцох юм. Харин УИХ-ын дарга М.Энхболд  Төв аймгийн Батсүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн нээлтэд, 10.30 цагт Улаанбаатар хот дахь ХААИС, 14.00 цагт Зуунмод сумын МСҮТ-ийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцох бол БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа  Яармагт Харумафужи Шинэ Монгол сургуулийн нээлт, 12.30 цагт Нарны хорооллын 141-р сургууль, 14.00 цагт Сүхбаатар дүүрэг хоёрдугаар сургуулийн нээлтэд тус тус оролцох юм байна. Харин хотын удирдлагууд хоёрдугаар сургуулийн нээлтэд оролцох аж.