Монгол Улс болон БНХАУ-ын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, хоёр орны найрсаг харилцааг бэхжүүлж, соёл уламжлалыг сурталчлан таниулах зорилго бүхий “Хятадын соёлын өдрүүд” Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.

Энэхүү арга хэмжээг Боловсрол соёл, шинжлэнх ухаан, спортын яам ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба хамтран зохион байгуулж, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэл мэдээлэл сурталчилгааны чиглэлээр дэмжин оролцож байна.

2018 оны 9 дүгээр сарын 4-нөөс 2018 оны 9 дүгээр сарын 8-ныг хүртэл дөрвөн өдөр үргэлжлэх уг арга хэмжээг Монголын телевиз, сонин сэтгүүл, сайт, радиогийн нийт 60 сэтгүүлч урилгаар сурвалжлах бөгөөд зохион байгуулагчдын зүгээс тэдний дунд шилдэг, мэдээ мэдээлэл, нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарлажээ. Тус уралдааны удирдамжийг танилцуулж байна.

УДИРДАМЖ

СЭДЭВ:

“Хятадын соёлын өдрүүд”-ийн цуврал сурвалжлага

  • Мэдээ, сурвалжлага
  • Тэмдэглэл, ярилцлага
  • Нийтлэл, нэвтрүүлэг

АГУУЛГА:

Хоёр орны найрамдалт харилцаа, соёлын үнэт зүйлийг тод томруунаар товойлгон дүрсэлж, “Хятадын соёлын өдрүүд”-ийн хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээний ач холбогдол, онцлогийг олон нийтэд таниулан сурталчилж, сонирхолтой, хүртээмжтэйгээр мэдээлэн сурвалжлах

ШАГНАЛ:

“Хятадын соёлын өдрүүд”-ийг сурвалжлах сэтгүүлч, сурвалжлагчдын хөдөлмөр, ур чадвар, идэвх зүтгэлийг урамшуулна.  

1-р байр - БНХАУ-д мэргэжил дээшлүүлэх 20 хоногийн сургалтын эрх (5 хүн)

2-р байр – NOTEBOOK (5 хүн)

3-р байр – Ухаалаг гар утас (5 хүн)

ШАЛГУУР:

“Хятадын соёлын өдрүүд”-ийг сурвалжлах сэтгүүлч, сурвалжлагчдыг дараах шалгуураар байр эзлүүлнэ.

  1. Сэтгүүлчийн ур чадвар
  2. Контентын хийц
  3. Мэдээ, сурвалжлага, контентын тоо
  4. Хоёр орны найрамдалт харилцаа, соёл уламжлалыг сайтар товойлгож чадсан эсэх.
  5. “Хятадын соёлын өдрүүд”-ийн арга хэмжээ, үйл ажиллагаанаас хоцрохгүй байх (Үйл ажиллагаа эхлэхээс өмнө ирсэн байх)
  6. Олон нийтэд үр дүнтэй, хүртээмжтэй хүргэсэн байх зэрэг шалгуур болзлыг хангасан байна.

ШАЛГАРУУЛАЛТ:

Сэтгүүлч, сурвалжлагч нь өөрийн бэлтгэсэн мэдээ, сурвалжлага, нийтлэл, нэвтрүүлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсаны дараах байдлаар тайлан бэлтгэж ирүүлнэ.

Тайланг 2018 оны 9 дүгээр сарын 9 хүртэл хүлээн авах бөгөөд 2018 оны 9 дүгээр сарын 17-нд уралдааны дүнг танилцуулж, шагналыг гардуулна.

ХОЛБОО БАРИХ:

Сэтгүүлч, сурвалжлагч та бүхэн доорхи хаягаар холбогдож бүртгүүлнэ үү.

Сүхбаатар дүүрэг. 7-р хороолол. 11-р хороо. “Pro ONE” оффис. 5 давхар. 505 тоот. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл.

Утас: 7000 – 0948

Имэйл: mseonline@yahoo.com