МҮОНТ-ийн шинэ уран бүтээл “Эрт нахиалсан сарнай” киноны дэлгэцнээ гараад байгаа билээ. Үзэгчдийн зүгээс нэлээд ам сайтай байгаа энэхүү цуврал киноны гол дүрийн нэг бол Анир. Энэ дүрийг залуу жүжигчин П.Номинзаяа дэлгэцнээ амилуулсан байна. 

Киноноос үзсэнээрээ махлаг, биерхүү охин харагддаг ч бодит амьдрал дээр арай өөр. Түүнийг энэ дүрд тоглуулахын тулд 18 кг жин нэмэх даалгавар өгсөн байна. Одоо бол тэрбээр биеийн жингээ хасчээ. Зузаанаа буюу Анир нь Кино, урлагийн дээд сургуулийг жүжигчин мэргэжлээр өнгөрсөн хавар төгсчээ.