Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нөхөх олговор олгох тухай” А/34 дугаар захирамж гаргалаа. Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/528 дугаар захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 75 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилга барихаар шийдвэрлэсэн.  Үүний дагуу тус газарт байгаа 5 иргэнд өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгийг үнэлж, 240,000,000 төгрөгийн нөхөн олговор олгохоор боллоо. Иргэдэд олгох хөрөнгийг 2014 оны газар чөлөөлөх, нөхөх олговрын батлагдсан төсвөөс  санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, Иргэдийн өмчлөл, эзэмшлийн газар дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу  тохиролцон байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг  нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болголоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.