Өнөө маргаашдаа нутгийн зүүн өмнөд хэсгээр усархаг бороо орж, ихэнх нутгаар сэрүүсч хонохыг анхааруулж байна.

Энэ сарын 9-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд  баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орно. Салхи 9-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар 10-нд нутгийн баруун хагаст секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. 10-нд нутгийн баруун хэсгээр сэрүүснэ..Цаг уурын урьдчилсан мэдээгээр есдүгээр сарын 5, 6-нд ихэнх нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, зарим газраар цас орох юм байна. Өчигдрөөс Баян-Өлгий, Увс аймгийн зарим сумд, Завхан аймгийн хойд нутгаар  цас оржээ.