Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг 2012 оны дөрөвдүгээр сард, саатуулагдахад, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Манайх зурагтгүй. Тийм учраас тэр үйл явдлыг мэгээдгүй” гэж Төрийн ордонд сэтгүүлчдийн асуултад хариулахдаа хэлсэн.

Энэ үгийг сонссон хүмүүс “Хөөрхий дөө, төрийн төлөө чөмгөө дундартал зүтгэж яваа сайддаа зурагт авч өгчгөөе” хэмээн Ц.Нямдоржид туслах хөдөлгөөн өрнүүлэх нь холгүй байлаа. Гэвч шударга хүний дүрд чадамгай тоглодог ч үг, үйлдэл нь ямагт зөрдөг сайд зурагт байтугай их хөрөнгө төрөөс төрсөн тэрбумтнуудын нэг болох нь тодорхой баритмуудаар батлагдсаар байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л зурагтгүй, түрээсийн байранд амьдардаг Ц.Нямдорж сайдын эхнэр, хүүхдүүдийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгүүд юм. Монголын Хүний төлөө намын дарга Х.Бат- Ялалт олон нийтийн сүлжээнд энэ мэдээллийг ил зарлаж, ямар эх үүсвэрээр ийм олон хаус, тансаг зэрэглэлийн орон сууцнуудтай болсныг шалгуулахаар АТГ-т хандсан байна.

Ц.Нямдоржийн орлого 2016 онд 6 дахин өсчээ

АТГ-аас төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг жил бүр олон нийтэд мэдээлдэг. УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хөрөнгө, орлогод ямар өөрчлөлт орсныг time.mn сайтад 2017 оны долдугаар сарын 20-нд ийнхүү мэдээлжээ.

2016 оны хөрөнгө, орлогын мэдүүлэг

• Орлого: 171,1 сая /2015 оны 28 сая/
• Гэр бүлийн гишүүдийн орлого: 6,4 сая
• Автомашин: Toyota venza -1, үнэлгээ 29 сая
• Үл хөдлөх хөрөнгө: 2 орон сууц, үнэлгээ 150 сая
• Үнэт эдлэл: 7 сая
• Хадгаламжин дахь дансны үлдэгдэл: 4,6 сая
• Зээл: байхгүй
• Хувьцаа эзэмшдэг эсэх: “Эрдэнэс Тавантолгой” 2144 ширхэг
2015 оны хөрөнгө, орлогын мэдүүлэг
• Орлого: 28 сая
• Гэр бүлийн гишүүдийн орлого: 6,2 сая
• Toyota venza -1, үнэлгээ 29 сая
• Үл хөдлөх хөрөнгө: 2 орон сууц, үнэлгээ 150 сая
• Үнэт эдлэл: 7 сая
• Хадгаламжин дахь дансны үлдэгдэл: 4,1 сая
• Зээл: байхгүй
• Хувьцаа эзэмшдэг эсэх: “Эрдэнэс Тавантолгой” 2144 ширхэг

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж сайд, түүний эхнэр, хүүхдүүд ямар үл хөдлөх хөрөнгөтэй вэ. Энэ бүхнийг доорх жагсаалтаас харна уу.

Ц.Нямдорж сайдын хүү Н.Анхбаяр

УБ хот, СБД 6-р хороо, Их тойруу, 6-р байр, 31тоот
УБ хот, БЗД, 6-р хороо, СРЭ ХХК, 2№-р байр, 128тоот
УБ хот, БЗД, 6-р хороо, Монтед-1 байр, 1тоот
УБ хот, СХД, 22-р хороо, Хилчин 76 гудамж, 18 тоот
УБ хот, СБД, 6-р хороо, Их тойруу, 73-4 байр, 66 тоот

Ц.Нямдорж сайдын эхнэр Ж.Долгормаа

Хаус.УБ хот, ЧД, 19-р хороо, Гүнт 1 гудамж, 400 тоот
УБ хот, БЗД , 6-р хороо, СРЭ ХХК, 21-р байр, 128 тоот
УБ хот, БЗД, 3-р хороо, 9-р байр, 8тоот

Ц. Нямдорж сайдын хүү Н.Баясгалан

Хаус. УБ хот, ЧД, 19-р хороо, Гүнт 1 гудамж, 601-б тоот
Хаус. УБ хот, ЧД 19-р хороо, Гүнт 1 гудамж , 601-а тоот
УБ хот ХУД 15-р хороо, Стадион Оргил , 6д байр, 101 тоот
УБ хот ХУД 15-р хороо, Стадион Оргил , 6 байр, 329 тоот
УБ хот ХУД 15-р хороо, Стадион Оргил , 6 байр, 328 тоот
УБ хот, БЗД, 6-р хороо, Монтед-1 байр, 18 тоот
Уб хот СХД 1-р хороо, 12 тоот
УБ хот, БЗД, 6-р хороо, СРЭ ХХК, 21-р байр, 128 тоот
УБ хот, БЗД, 3-р хороо, 9-р байр, 7 тоот

Ц.Нямдорж сайдын хүү Н.Баясгалангийн эхнэр Урантуул

УБ хот, ХУД, 2-р хороо , 19-р хороолол 10 байр, 51 тоот
УБ хот, ХУД, 3-р хороо, 19-р хороолол, 3-р байр, 18 тоот
УБ хот, ХУД, 15-р хороо, Стадион Оргил, 6д байх, 101 тоот

Эх сурвалж: Ноцтой мэдээ сонин