Хятад орныг танин мэдэх, Хятадын ӨвөрМонголын соёл, аялал жуулчлалын өдрүүд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болж байгаа билээ.

Уг арга хэмжээний нэг хэсэг болох Өвөрмонголын өөртөө засах орны эмч нар иргэдэд үнэ төлбөргүй үзлэг оношлогоо хийж байна. Өчигдөр буюу 2018-09-05-ны өдөр СТӨ-нд байрлах Уран зургын галерейд бүтэн өдрийн турш үзлэг хийсэн бөгөөд өнөөдөр "Чингис" зочид буудалд сургалт зохион байгуулж, лекц унших юм байна. Харин маргааш буюу 2018-09-07-ны өдөр Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр бүтэн өдрийн турш иргэдэд үйлчилж, үнэ төлбөргүй үзлэг оношлогоо хийн, зөвлөгөө өгөх юм байна.