Салсан нөхөр минь харилцагаа сэргээх гэж ирдэг болоо. Би хүүгээ бодоод мэдээж таатай хүлээж авлаа. Хэд хэд ирж, очлоо. Тэгсэн өчигдор ирэхдээ 3н бэлгэвч авж ирчээд л одоо чи бэлгэвчтэй ойртож сураа охидууд чинь аймар хамгаалалт хэрэглэдэг,  хамгаалж бай нтр гээд их заалаа.

Би чамаас өөр хүнтэй унтаж хэвтдэггүй ш дээ, надад хэрэгтэй зүйл бишээ гэсэн чинь чи ахиад жирэмсэн болж намайг дарамтлах гэж байна уу, урьд урдын асуудлаа шийдээгүй байж гэнэ ээ. Тэр асуудал нь миний хүүхэд юм шиг байгаа юм. Тэгэхээр нь би, чи тэгээд яах гэж бид 2 дээр ирээд байгаа юм, буцааж хүүхдээ элэг бүтэн байлгая гэж ирдэггүй юм уу гэсэн чинь. Чи бид 2 угаасаа бүтэхгүй ээ зүгээр л ирж хонодог, хүүхэд чинь надаас айдаг ч гэх шиг. 

Бүүр гарахад нь л байгаагүй аавыг жоохон хүүхэд яаж танихав дээ. Тэгснээ угаасаа хүүхдүүд аавгүй өсч л байдаг ш дээ. Асуудал юм уу, чи тэнэгтээд аавтай нь өсгөмөөр байна гэж яриад худлаа надаас мөнгө салгах гээд байгаа юм уу, тэрнээс наадах чинь чиний хэлж байгаагар аавыгаа санаагүй надад дургүй гэж уурлалаа. 2 настай хүүхэд аавыгаа үзэн ядаж чадах уу сая цэцэрлэгт сугалаанд таараагүй гэртээ байгаа болхоор цэцэрлэгийн мөнгө нэхнэ гэж уур нь хүрсэн бололтой.

Тэгээд би сарын 80н цэцэрлэгт өгье гэсэн чинь хоол ундаа яая гэж байж чи юун баян болчихоов, надаас мөнгө нэхэх гээд сугалаанд хожоогүй юм уу ухааны л юм яриад. Бас тэтгэлэг тогтоолгосон чинь надад тийм их мөнгө байхгүй гээд загнаад өгөхгүй тэгээд л чи тэнэг гээд л. 

Яасан тэгээд бэлгэвч хэрэглэхгүй өөр хүнтэй унтахгүй байхыг чинь харнаа бас нэг юмнаас гэдсээ тэврээд үлдэнэ биз чи гээд л зөндөө загналаа. Би дуртайдаа бэлгэвч хэрэглээгүй гаргасан хүүхэд болохоор өөрөө тэжээ гэж байгаа юм байх аа.