Нафаторн Канокасемсофон хэмээх 23 настай бүсгүй машиндаа толгойн иус газраа зургаан удаа буудуулж нас барсан байна. Түүнийг найз залуу нь буудан хөнөөсөн бөгөөд биеэ үнэлэгч байсныг нь мэдсэн болохоор буудсан гэдгээ мэдүүлжээ. Сувилагч гэх нууц нэрээр биеэ үнэлдэг бүсгүй гадаадын олон үйлчлүүлэгчтэй бөгөөд Голландын иргэн түүнд сар бүр 700 паунд явуулдаг байсан аж. Гадаад үйлчлүүлэгчийнхээ явуулсан мөнгөөр бүсгүй хөх томруулах мэс засал, шинэ машин, хамгийн сүүлийн үеийн загварын хувцас хэрэглэл авсан байна.