Завхан аймагт орших Отгонтэнгэр хайрханы Бадар хундага нууранд сүсэгтэн олон үнэт эдлэлээр өргөл өргөдөг. Тэгвэл хүмүүсийн өргөлийг гурван хүн тонож байгаад сүсэглэхээр явж байсан залуустай таарчээ.

Тонуулчид сүсэгтэн залуус руу гал нээж нэгийг нь хүзүүн тус газар нь буудаж хүнд шархдуулсан байна. Улмаар сүсэглэхээр явж байсан залуусын машиныг унаж зугтжээ. Шархадсан иргэн яаралтай эмнэлэгт хүргэн, өчигдөр орой нийслэлд ирж одоо эмчилгээ хийлгэж байгаа юм.

Харин иргэд рүү гал нээсэн гурван иргэнийг барьж саатуулаад байгаа юм. Хэргийг Завхан аймгийн цагдаагийн газраас шалгаж байгаа юм. Саатуулагдсан этгээдүүд нь 2 казак, нэг нь халх үндэстэн юм байна. 

Эх сурвалжийн хэлж байгаагаар халх залуу нь нуурын усанд шумбаж сүсэгтэн олны өргөсөн үнэт эдлэлийг гаргаж ирдэг байсан аж. 

Бид энэ талаар албан эх сурвалжаас тодруулаад эргэж мэдээлэх болно.