Сайн байцгаана уу. Нэрэ нууцлахаас өөр арга байсангүй. Амьдралд нэг л ганцаардаад байх шиг мэдрэмж төрөөд байх юм. 20 насандаа анх эцэг болоод амьдралын төлөө зүтгэж л явна.

Одоо 25тай 2 хүүхдийн эцэг. Өдий хүртэл хийж узээгуй ажил алга. Эхнэртэйгээ нэг л таарахгүй юм. Үе үе хэрэлдэхээрээ дандаа салж нийлэх дээрээ тулаад л... Би ч 2 хүүхдээ яасан ч өгөхгүй гээд л зүтгэнэ. Эхнэр хуулиараа авчина гээд л айлгана даа. Одоо тэгээд тусдаа гараад амьдарч эхэлж байна. Яг л залуу үеийнх шигээ залхуу. Би өөрөө 2 жил гэрт суух үе байсан. Тэр үедээ гялс л бүгдийг нь амжуулаад 7 хоногийн 5 өдөр өөр өөр төрлийн хоол хийдэг байсан. 

Манай хүн байдаггүй, гуйлгуулж эсвэл асууж байж нэг хоол хийнэ хэцүүхэн. Одоо тэгээд юм л бол бусадтай адил амьдрахгүй л гэнэ, ойлгохоо ч болилоо.Сексийн хувьд ч асуудалтай болоод л байна. Чадахаараа мэдрэмж төрүүлэх гэнэ, бүхэл бүтэн 5 жил нэг байрлалаараа үзээд байна. Эсрэг талаас ирэх идэвх зүтгэл гэж нэгэхэн ч алга шүү бүр эсвэл би тийм муу юм уу гэхээр бас үгүй юм шиг байгаам, дур ханаад л байдаг.

Заза юу ч бичээдхэв дээ, цаашлаад одоо өөрийнх нь хэлдэгээр салах тухай байнга бодох боллоо. 2 хүүхдээ л бодоод байх юм.  Зөвөлгөө өгөөч найзууд.