Өнгөрсөн даваа гарагийн шөнө Эрдэнэт үйлдвэрийн хуучин захирал Ч.Ганзориг түр саатуулаад байсан билээ. Тэгвэл өнөөдөр түүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал хойшлогдсон учраас  гадуур шалгахаар болжээ.

Хуулийн дагуу мөрдөн байцаагчид яллагдагчийг саатуулах эрх бүхий 48 цагийн хугацаа байдаг. Энэ хугацаанд яллагдагчийг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдвэрлэх ёстой. Ч.Ганзоригийг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдвэрлэх шүүх хурал болоогүй учраас ийнхүү сулласан байна. Прокуророос Ч.Ганзоригийг үргэлжлүүлэн хорих санал ирсэн ч хурал тодорхой бус хугацаагаар хойшилсон аж. Шүүх хуралдаанаар түүнийг үргэлжлүүлэн хорихыг шийдвэрлэх хүртэл тэрбээр гадуур шалгагдах эрхтэй аж. Ч.Ганзоригийн өмгөөлөгч хөдөө орон нутагт ажлаар явсан тул шүүх хурлыг хойшлуулжээ.