Би нэг залуутай 2 сарын өмнөөс харьцаатай болсон юмаа, надаас хэд ах. Надад хайртай гэдэг, би анхандаа нээх тоохгүй байж байгаад сүүлийн үед бодоод хайрлаад байдаг болсон

Мэдээж бид 2 дотно харьцаанд орсон. Даанч тэр сүүлийн үед намайг гэхээ болиод ярьж бичих нь багасаад байхаар нь өөр хүнтэй болчихсон юм уу яасан ийсэн, хүнтэй танилцсан юм уу гэсэн чинь нэг хүүхний зураг явуулаад би Энэ охины араас 3 жил гүйж байгаа даанч намайг тоодоггүй юм. Хааяа боддог гэнээ. Би Энэ хүний хувьд Яг хэн бэ гэж бодлоо.

Тэгсэн мөртлөө надад хайртай салахгүй гэнэ. Би 2 хүүхэдтэй ганц бие ээж юм л даа. Охиныг минь ойтойд хүүг минь гэдсэнд байхад хаяад явсан юм эцэг гэх хүн нь. Нэг мэдэхэд 4 жил ганцаараа явчиж. Тэгээд хүнтэй үерхэж хайрлаж, хайрлуулж үзье гэж бодож бодож Энэ хүнийг сонгосон юм. Гэтэл ийм хүнийг сонгочиж. Надад тэгэж хэлэхээр нь 2-ийн 2 хүүхэдтэй хүнээр яах гэсийн бэ наад охиныхоо араас сайн гүйж байгаад суу гэсэн чинь үгүй хайртай гэх юм.

Надтай зүгээр өөр нэгнийг олтолоо унтаж байх санаатай байгаа юм шиг санагдаж байна, угаасаа 2-ийн 2 хүүхэдтэй хүнтэй хэн л сууж амьдрая гэхэв дэ гэж бодох юм, 30 ч хүрээгүй байж ганцаараа амьдарна, ганцаараа бүхнийг болгоно гэж боддог болчихдог юм байна. Зүгээр л тайван 2 хүүхдээ өсгөөд явах нь дээр ч юм шиг. Эрэгтэй хүмүүс хүүхэдтэй хүнийг зүгээр ашиглая л гэж боддог юм уу ?