Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар болон Барилгын хөгжлийн төвийн Хот байгуулалт, зураг төсөл, төлөвлөлтийн институтийн газрын удирдлагуудтай хамтран “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл” боловсруулах гэрээнд гарын үсэг зурлаа.

Энэ талаар Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан “Манай улсын хүн амын төвлөрөл хэт их байна. Үүнийг дэлхийд хот төлөвлөлтөөр зохицуулж байгаа. Улаанбаатар хотын төвлөрлийг задлан дэд төвүүдийг бий болгох, газар зүй, цаг уурын ямар ч үед хүн амьдран суурьших боломжтой ямар газар байгааг судалж байгаа. Үүний дүнд Монгол Улсын нутагшилт суурьшлын  хөгжлийн ерөнхий төслийг боловсруулна. Ингэхийн тулд бид Азийн хөгжлийн банкнаас тусламж авна. Мөн НҮБ-аас техникийн туслалцаа авах юм” гэлээ. Мөн Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлыг хүрээлсэн дагуул хот байгуулах талаар салбарын сайд онцоллоо. Дагуул хотын ерөнхий төлөвлөгөөг Солонгос Улстай хамтран гаргах аж.

Үндэсний шуудан сонин