Ардчилсан намаас Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг шалгуулахаар цагдаагийн ерөнхий газрын хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанд гомдол гаргажээ.Түүнийг намын нэр хүндэд халдсан гэж үзэж байгаа юм байна.

Тус намын зүгээс Б.Махбалыг хэзээ ч АН-ын гишүүн байгаагүй гэдгийг мэдэгдээд байна. Товчхондоо, Ц.Нямдорж сайдыг ор үндэслэлгүй мэдээлэл тараасан хэмээн буруутгаж байгаа юм.

Хууль зүйн сайд Ц.Нямдорж нь есдүгээр сарын 21-ны өдөр хэвлэлд ярилцлага өгөхдөө “Зам тээврийн яаманд хүний аминд халдсан хүнийг улс төрийнх нь угшил мугшилаар нь хөөх юм бол Ардчилсан нам, МоАХ-ын фракцын хүн юм байна лээ шүү дээ” гэж ярьсан нь түүний эсрэг цагдаад гомдол гаргахад хүргээд байна.