Өнгөрсөн өдрүүдэд цахим орчинд өсвөр насны охидуудыг дарамталж, бэлгийн дур хүслээ зүй бусаар хангаж байгаа бичлэг тарсан билээ.

Энэхүү бичлэгийг эрүүгийн цагдаагийн газраас шуурхай арга хэмжээ авч устгасан. Улмаар бичлэг хийсэн гэмт этгээдүүдийг байгаа газраас нь дайчлан баривчилж цагдан хорьсон байна. Одоогоор гурван эрэгтэй нэг эмэгтэйг цагдан хорьсон байгаа бөгөөд тэд өнгөрсөн тавдугаар сард уг бичлэгийг хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрчээ.

Гэмт хэргийн хохирогч болох хоёр охин 1990 онд төрсөн бөгөөд фэйсбүүкээр тэдэнтэй танилцжээ.Сэжигтэнгүүд 24-40 насных бөгөөд хэргийг зохион байгуулж бичлэг хийсэн гэх Т өмнө нь зургаан удаагийн ял шийтгүүлж байсан нэгэн бөгөөд хоёр нь Өршөөлийн тухай хуулиар суллагдаж байжээ.

Тэрбээр цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ “Тэр хүүхдүүдийг гадуур тэнээд байхаар нь хашраая гэж бодож бичлэг хийсэн. Бичлэгийг хэн тараасныг мэдэхгүй. Ийм хэрэг төвөг хийж болохгүй юм байна. Ийм хэрэг хийсэндээ би гэмшиж байна” гэжээ. Жилийн өмнө хийсэн уг бичлэгээрээ дээрх хоёр эмэгтэйг дарамталж, бэлгийн дур хүслээ зүй бусаар хангаж байсан нь ч тогтоогдсон байна.
Нийтийн цахим сүлжээнд танихгүй хүнтэй танилцаад хэсэг хугацааны дараа уулзаад иймэрхүү гэмт хэргийн хохирогч болж байгааг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.